15 жилийн туршлага, 5 жилийн баталгаа БИД ЦОНХ, ХААЛГА ЗАХИАЛАГЧИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАРЫГ ЦАГ ХУГАЦААНД НЬ СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ ҮЙЛДВЭРЛЭНЭ

ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭ

Б.Мөнхцэлмэг: Орон сууцны конторууд иргэдээс мөнгө завшиж байна
 
Сүүлийн үед залуус нийгмийн сүлжээнд олноор нэгдэж, өөрт болон нийгэмд тулгамдаж буй асуудлыг хэлэлцдэг болжээ. Тухайлбал,  дүүргийнхээ  шинэчлэлийн төлөө хэсэг залуус нэгдэж , Facebook сошиал сүлжээгээр дамжуулж, Хан-Уул дүүргийн иргэд хөдөлмөрчдийн группыг нээсэн байна.  Тэгвэл, оршин суугаа газар болон хүрээлэн буй орчинд тулгамдаж буй олон асуудлыг хамтдаа хэлэлцэж, үр дүнд хүрсэн тус группын үйл ажиллагааны талаар админ Б.Мөнхцэлмэгтэй ярилцлаа.
 
- Хан-Уул дүүргийн иргэд хөдөлмөрчдийн группт ихэвчлэн ямар санал хүсэлт ирдэг вэ?
-Манай группт засаг захиргааны нэгжийн ажилтнуудын хүнд суртал, утаа, хог хаягдал, халаалт дулаан гэх зэрэг асуудлууд голлож хэлэлцэгдэж байна. Тэр дундаа, иргэдийн дунд идэр ес эхэлсэн энэ үед орон сууцны айлуудын дулааны асуудал сүүлийн үед их хүндэрч айл өрхүүдийн зүгээс орон сууц нь хүйтэн байна гэх гомдол ирдэг. Бидний судласнаар орон сууц нь нэгдүгээрт, халаалт муугаас хүйтэн байна. Хоёрдугаарт дулаан алдалтаас шалтгаалж хүйтэн байна. Дулаан алдалт гэдгийг иргэд ойлгохдоо цонх, хаалга, агааржуулагч зэргээс дулаан алдахаас гадна бидний анзаардаггүй нэг асуудал болох орцны дулааны алдагдалаас шалтгаалж халаалтаа алдаж буйг анзаарах хэрэгтэй. Энэ нь юу вэ гэхээр та бүхний амьдарч буй орц тодорхой хэмжээний дулаантай байх ёстой. Харин иргэд орцныхоо дулааны мөнгийг конторт төлдөг байрны мөнгөнд шингээн  төлдөг. Гэтэл конторууд таны төлсөн мөнгөн дээр заль гаргаж орцны дулааныг нь хаачихдагийг иргэд тэр бүр мэддэггүй. Уул нь орц дулаахан байх ёстой боловч энэ мэт мэдлэггүйгээс улбаалж, иргэд хаалгаа онгойлгох төдийд маш ихээр дулаанаа алддаг юм. Мөн иргэд орон сууцныхаа доорх автомашины дулаан гражинд сар бүр  түрээсийн мөнгө төлдөг ч бас л граж нь яг гадаа байгаа юм шиг хүйтэн байдаг. Энэ асуудлыг контор шийдэх ёстой боловч  конторууд иргэдийн мэдлэггүйг далимдуулж, иргэдийн эрүүл тухтаи орчинд амьдрах эрхийг зөрчиж байна Бас болоогүй,  конторууд өөр ямар заль хэрэглэж байна вэ гэхээр иргэдийн ажлын цагаар дулааныг  нь хаачихаад ажил тарах үед нээж мөн л иргэдийн мөнгөнөөс хороож байна. Бас конторууд шөнийн цагаар дулааныг нь хааж хэмнэсэн мөнгөө завшиж байна. Өөрөөр хэлбэл дулааны шугам сүлжээнээс ердийн хэмтэй ирж байгаа дулааныг конторууд зохицуулдаг учраас ийм байдлаар дулааныг багасаж танан иргэдийг хохироож байна. Гэхдээ энэ асуудалд иргэд манай байр угаасаа хүйтэн орц халаалтгүй гэх мэт буруу ойлголттой байж болохгүй. Учир нь та мөнгө төлснийхөө хэмжээгээр дулаан авах ёстой. Энэ асуудлаар би өчигдөрхөн дулааны шугам сүлжээтэй холбогдож яг одоо орон сууцанд өгч буй дулааны хэмийг асуухад 65-70 градусын дулаантай байгаа гэсэн юм. Гэтэл бодит байдал дээрээ манай паар 40 градуст халж байх нь шударга бус юм. Гэхдээ эхлээд контортойгоо ярилцаж шийдэлд хүрэх хэрэгтэй.  Болохгүй бол та бүхэн манайх хүйтэн байдаг юм гээд хойш суухын оронд  энэ асуудлыг ШӨХТГ-т хандах буюу 70047005 утасруу утасдаж гомдол гаргаж болох юм.
- Контор гэж СӨХ-г хэлж байна уу?
-Энэ хоёр бол тусдаа ойлголт юм. Иргэдийг төөрөгдүүлдэг асуудал нь контор болон СӨХ-г нэг гэж андуурдаг. Харин халаалт дулаан, ус цахилгааны асуудлыг контор хариуцдаг. Зарим тохиолдолд тухайн орон сууцны контор СӨХ хоёр нэг байдаг учраас андуурдаг биз. Тиймээс иргэд паар халахгүй, орц хүйтэн гэх асуудлыг контор хариуцсан хүндээ хандаж, цаашилбал дараагийн шатны байгуулгад хандаж асуудлаа шийдвэрлүүлж  болно гэсэн үг.  Жишээлбэл, Viva City хотхоны дулаан алдалтын асуудлаар бид судалгаа авч, иргэдээс гарын үсэг цуглуулж, ШӨХТГ -т хандахад тус хотхон дээр байцаагч нар шалгалт хийж халуун дулааныг нь хэмжиж, дүгнэлт өгөөд  конторт уламжилсан. Контор ч үүний хариуд  стандарт горимоо судалж илүү түвшинд хүргэнэ гэсэн хариу өгөөд байна.  
-Танай групп нээгдсэнээсээ хойш иргэдэд тулгамдсан ямар асуудлыг хэрхэн шийдвэрлэв. Жишээлбэл?
-Бидний  группын үйл ажиллагааны хүрээнд  ТОСК-ийн Буянт-Ухаа 1 хорооллын зарим айлуудад  цонхноосоо дулаан алдах,  цонх цантах, гэр чийгтэх,  дулаах ирэхгүй байна гэх зэрэг барилгын чанартай холбоотой асуудлыг иргэд ихээр хөндөж бичих болсон.  Тиймээс  бид  тухайн асуудал бүрт Буянт-Ухаа 1 хорооллын иргэдийн  Facebook групптэй хамтран ажиллаж айлуудаар явж гарын үсэг цуглуулж , судалгаа явуулж ТОСК-д  шаардах бичиг хүргүүлж,  асуудлыг шийдвэрлээд байна.  Уг асуудлаар бид ТОСК-д хандахад нааштайгаар хүлээн авч ажлын хэсэг байгуулж, зарим айлуудын цонхны хөөсийг шахаж, зарим айлын дутуу гачигдалтай чийгний асуудлыг зохицуулж өгсөн.  Гэхдээ энэ ажил 100 хувь дуусаагүй  одоо ч үргэлжилж байгаа. Асуудалтай айлууд ч ганц нэгээр нэмэгдэж байна.  Бид энэ асуудлыг бүрэн  дуусах хүртэл хамтар ч ажиллана.
-Цаашид нэн түрүүнд ямар ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?
Дараагийн нэг асуудал бол орон  сууцны хорооллын хөрсний бохирдол юм. Жишээлбэл , Хан-Уул дүүргийн  120, 19-р хороолол хавиар архи уудаг гудамжны тэнэмэл хүмүүс ихээр цуглардагаас шалтгаалж, тэр хавийн орчин ялгадасаар дүүрч  хөрсний бохирдлыг аюулын түвшинд хүргэж байна. Учир нь энэ орон сууцны хорооолол нь  гадаргууд шингээх чадвартай цэцэгт ургамал модгүй учраас бохирдол хөрсөнд шингэхгүй байгаа нь маш их хэмжээний бохирдлыг жилийн дөрвөн улирлын туршид харуулж байна. Энэ мэт хөрсөнд шингэхгүй байгаа бохирдол агаарт дэгдэж, агаар хөрс аль алийг нь гэр хорооллоос дутхааргүй бохирдуулж буй нь бидний дараагийн шийдвэрлэхээр зорих ажил юм.
Мөн бас нэг тулгамдаж буй асуудал нь цэвэр ус юм. Тухайлбал, орон сууцны крантнаас гоожиж буй ус олон жил ашигласан турба хоолойгоор дамжиж ирдэг тул иргэд  зэвтэй ус хэрэглэх болсон.  Энэ асуудлыг мөн адил контор шийдвэрлэх ёстой бөгөөд  орон сууц болгоны доор усны пилтер ажиллаж, ус цэвэршүүлж байдаг.  Үүнийг контор  гурван сар тутам нэг солих ёстой.  Гэвч бас л хүмүүс үүнийг мэддэггүй учраас зэвтэй ус ирсэн ч төдийлөн анхаардаггүй. Контортоо ч хэлж шавдуулдаггүй нь асуудлыг хүндрүүлэх нэг нөхцөл болжээ. Иймд бид, энэ асуудлааророн сууцны хороололын  600 айлаас судалгаа авахад  ихэнх тохиолдолд  зэвтэй ус байнга гардаг гэсэн хариулт өгсөн байна.  Энэ бол маш муу зүйл юм. Учир нь цаашид зэвтэй байнга гарч иргэд ч дуугүй өнгөрөөсөөр байх юм бол нялхсын эрүүл мэндэд муугаар нөлөөлж төрөл бүрийн хавдар үүсгэх эрсдэлтэй нөхцөл үүссэн байна.




Танд дараах зөвлөгөөг хүргэе!!! 
"Мөнхийн цонх" вакум цонхны үйлдвэр 99668989, 96667873
Вакум цонх хаалга хана хаалт шумуулны тор зэргийг хийлгэхдээ буруу газар сонговол ямар аюултайг хүргэхийг зорилоо!!!
Миний бие 10 дахь жилдээ  вакум цонх, хаалга хийж байна. Энэ хугацаандаа зөндөө олон газар том жижиг гэлтгүй л цонх хаалга хийж явлаа. Хийж явахад вакум цонх хаалгатай мөртлөө хаалга цонхоо солиулдаг газар хувь хүн албан байгууллага зөндөө таардаг билээ. Энэ бүхэн юунаас болов гэхээр анхнаасаа цонх хаалганы тухай мэдлэг хомс учраас буруу сонголт хийсэн байдаг.
Вакум цонхны үйлдвэр хэт олширшсноос чанаргүй стандартын шаардлага огтхон ч хангахгүй цонх хямд үнээр үйлдвэрлэгдэж байна.


  • буруу газраа сонгож цонх хийлгэвэл аюултай

хуучны угсармал байрны цонх хаалга хэмжээ буруу авч хийснээс цаад шавар амалгаа гэр дотроосоо харагдаад өнгө үзэмж муутай болж



  • гадуур хямд үнэ санал болгоод байдаг газруудын хийдэг үйлдэл

гаднах хуулгыг нь хуулахгүй хийчихнэ. Тэгэхээр тэрнийг дараа нь яаж хуулахуу нисэж үхэх үү ганц хуулга хуулах гэж. Гаднах хуулга нь удах тусмаа хуулагдахаа болж эхэлдэг.

  • Зөвлөгөө өгөхгүй өөрсөддөө аль болох ашигтай хийх гэж өөрснийхөө загвараар хийх сонголт олгохгүй



    • Онгойдогүй хийчихнээ нугас түгжээ бариул нтр орохгүй болохоор мэдээж ашигтай байж таараа тэглээ гээд бусдын эрх ашгийг уландаа гишгэж болохгүйшдээ. 1 2 давхар байвал ч дүүрч юм ашиглаад угаачина тэрнээс дээш давхар нь яахын цонхоо угаах гэж кран хөлсөлөхүү.     
  • бүтээлч сэтгэлгээ бас гаргадаггүй

    мэдээж барилга болгон төгс гадаргуутай биш далий мурий догол нтр гээд байлгүй л яахав тэрнийг нь бодолцож үзээд цэвэрхэн бөглөж болнодоо ингэж муухай юм хийж болкүэээ.

  • бас хямд үнэ санал болгоод байдаг газруудын дутагдал


    цаадуул чинь хулхи оригоо ч мэдэхгүй хийж байгаа байхдаа мэдээж хятадууд болсон хойно сайныг ч үйлдвэрлэнэ бас мууг ч үйлдвэрлэдэг улс SHIDE PROFILE гэдэг хятадын шарладаггүй хөлдөж хагардаггүй ISO9001 стандартын материалыг дууриалгаж хийгээд монголруу экспортлоод байгаамдаа тэгээд мэдээж зохиогчийн эрх патеэнтын зөрчил гаргахгүйн тулд нэг үсгийг нь өөрчилчихнө SHIDE SAIDE. Хийгээд удаагүй гэхэд л шарлаад эхэлцэн байнадаа хулхи бол хулхи л байдагшдээ цаашдаа бүр л шарлаад байна




     
     
user: вакуум цонх сонгохдоо юуг анхаарах вэ?
montsonkh: вакум цонх сонгохдоо материалыг нь нэн түрүүнд чухалчилж үзэх хэрэгтэй. Гадуур хийгдэж байгаа цонхнуудын түүхий эд болох материал нь олон төрөл байдаг.
Тэдгээрээс дурдвал Lung ching, BnBm, Pvc, LG, SHIDE, beier(монголд хийгдэж байгаа материал),гэх мэт хуванцар материалууд байдаг.

user: энэ олон материалууд юугаараа ялгаатай вэ?
montsonkh: өөр өөр үйлдвэрийн хуванцар материалууд жишээ нь (талх чихэр, өгөөж, суман гүн, тэнгэрийн хишиг) гэдэг шиг хятад улсын хуванцар материал үйлдвэрлэдэг компануудын profile -ууд. эд нар дотроос хамгийн сайн материал нь SHIDE PROFILE бөгөөд энэхүү материал нь хятадын улсын үйлдвэрийн материал юм. бусад нь хувийн үйлдвэрийн материалууд юм.

 user: монголд хийгдэж байгаа материал нь хятадынхаас сайнуу муу юу?
 montsonkh:  Хятадын хувийн үйлдвэрийн материалууд болох pvc, lung ching, bnbm гэх зэрэг материалууд 1-2 жилийн дараагаас гадны хэт нөлөөнд өнгөө алдаж шарлах, өвлийн тэсгэм хүйтэнд хагарч цуурах үзэгдэл их ажиглагддаг. Улсын үйлдвэрийн материал болох SHIDE profile-д энэ нь ажиглаггдаггүй нь давуу тал нь юм.