Айлууд ер нь бараг бүгд л вакум цонх сонгодог. Мэдээж цэвэрхэн,
аятайхан, үзэмжтэйн дээр угааж цэвэрлэхэд түвэг багатай. Гэсэн ч вакум
болон модон цонх хоёрыг судлаад үзэхэд модон цонхтой айлуудын агаарын
чийгшил 60-70 хувьтай байхад модон цонхтой нь 70-90% байгаа нь Нийгмийн
эрүүл мэндийн үндэсний төвийн Хор судлалын албанаас хийсэн судалгаагаар
нотлогджээ.
Та бүхэн ажиглаарай, нээрээ ч анзаараад бодохнээ гэрийн тавилга
сэлтээ гялалзтал арчиж цэвэрлэсэн ч хэдэн цагийн дараа өлөн тоос ахин
суугаад сааралтаж харагддаг. Танай тавилга бараандуу өнгийн бол тоосжилт
бүр тод харагдана. Энэ нь цонхны агаар нэвтрүүлэх онцлогтой уялдан
хуурайшилт асар ихээр үүсч байгаагийн шинж юм байна.
Мэдээж энэ тоосонцрууд бидний уушгинд орж өвчний эх үүсвэр болно.
Тэр тусмаа бага насны хүүхдүүдэд бүр ч халтай. Цэвэрхэн аятайхан вакум
цонхноос татгалз гэсэн үг биш, айлтгүй хэрэглэ, сонго. Харин яаж
хэрэглэх вэ?, хэрхэн ашиглах вэ гэдэг мэдлэг мэдээлэл бидэнд чухал.
Тиймээс вакум цонхтой айлууд агааржуулагч тавих хэрэгтэй гэдгийг эзэгтэй
нар маань анхаармаар юм байна.